Photoshop программ нь график файлыг хадгалах тус тусдаа өөрийн гэсэн шинж чанар бvхий форматуудыг агуулж байдаг. Ямар нэгэн зургийг ямар ч форматгvйгээр хадгалт болохгvй. Форматын талаар огт мэдлэггүй байх нь та хийсэн ажлаа тохирохгvй форматаар хадгалаад vр дvнгvй байдалт хvрэх аюултай. Иймээс Photoshop дээр ажиллах гэж буй хvн график форматуудын талаар ерөнхий ойлголттой байх нь зvйтэй болов уу. PSD, PSB, BMP, GIF, EPS, DCS, JPEG, PCX, PDF, RAW, PICT, Pixar, PNG, SCT, Targa, TIFF – форматуудын тухай мэдэхэд хангалттай.
File цэсний Save AS командаар туршиж үзээрэй.
- PSD
PSD формат нь хар цагаан өнгөнөөс авахуулаад, CMYK, RGB зэрэг бvх шинж чанарыг өөртөө агуулж чаддаг Photoshop-н vндсэн формат юм. PSD формат Adobe фирмийн бvх бvтээгдэхvvнvvд жишээ нь Adobe Illustrator, Adobe InDesign, Adobe Premiere, Adobe After Effects, Adobe Golive нарт ашиглагдаж чадна.
- PSB (The Large Document Format)
Photoshop -ийн Photoshop CS -ээс өмнөх бvх хувилбаруудад 2G-с дээш хэмжээтэй том файлыг хадгалж болдоггvй байсан билээ. Харин 2003 оноос хойш Photoshop CS программд зориулж 2G-с дээш ямар ч хэмжээтэй урт эсвэл өргөнөөрөө дээд тал нь 300,000 pixel зургийн файлыг хадгалж болох PSB форматыг бүтээжээ.
- BMP
BMP формат нь Windows үйлдлийн системд зориулагдан хийгдсэн бөгөөд Windows-н орчинд ажиллада зургийн бvх программ BMP форматтай зургийг танина. BMP формат RGB, Indexed Color, Grayscale өнгөний төрлийг агуулж чадна.
- GIF (Graphics Interchange Format)
GIF нь ихэвчлэн Indexed Color (дугаарлагдсан өнгө) -р дvрслэгдэх ба Web хуудас болон бусад төрөл бvрийн Online vйлчилгээнvvдэд зориулагдсан формат юм. GIF формат нь LZW хэмээх шахалтыг ашигладаг учраас хэрэглэгч уг форматтай файлыг Интернетээс асар богино хугацаанд татаж авах боломжтой. Хөдөлгөөнтэй зурганд олон Frame буюу олон агшин ашиглагддаг учир GIF зэрэг хэмжээ багатай форматыг хөдөлгөөнд өргөнөөр ашигладаг байна.
- EPS (Encapsulated PostScript), DSC (Desctop Color Seperation)
EPS нь векторын болон bitmap графикийг агуулдаг формат юм. Photoshop-д EPS форматтай файлыг нээх vед вектор график автоматаар pixel-ийн хэмжигдэхvvнд шилждэг. EPS формат Lab, CMYK, RGB, Indexed Color, Duotone, Grayscale, Bitmap өнгөний төрлvvдийг агуулах боломжтой. Харин Alpha сувгийг агуулж чаддаггvй. EPS форматтай файлыг зөвхөн PostScript төрлийн принтерээр хэвлэж болно. DCS формат бол CMYK төрлийн зургийг өнгөнvvдийг нь тусад нь ангилж хадгалж болдог EPS форматын-н нэг хэлбэр юм.
- JPEG (Joint Photographic Experts Group)
JPEG нь зураг болон дvрсийн хэмжээг нь 99% хvртэл шахаж хадгалж чаддаг учраас дэлхий нийтээр Интернет болон Offline орчинд хамгийн өргөн хэрэглэгддэг формат юм. GIF форматаас ялгаатай нь CMYK, RGB, Grayscale өнгөний төрлийг агуулж чадах ба харин хэт их шахагдсан зургийн чанар алдагдах муу тал бий. JPEG форматад зургийн шахалт их тусам чанар муу, шахалт бага тусам чанар сайн байдаг. Photoshop-д зургийг JPEG форматаар хадгалахдаа File > Save As командыг хийгээд гарч ирэх цонхны Format хэсгээс “JPEG” -г сонгоод Save товчлуурыг дарахад Options цонх гарч ирнэ. Options цонхы Quality хэсэгт зургийн шахалтын хэмжээг тохируулж өгөх хэрэгтэй. Preview хэсгийг тэмдэглэж чанарын алдагдалыг үндсэн дэлгэцэнд шууд харж болно.
- PCX
IBM PC төрлийн компьютерт PCX формат хамгийн өргөнөөр хэрэглэгддэг ба Bitmap, Grayscale, Indexed Color, RGB өнгөний төрлvvдийг агуулах боломжтой боловч Alpha сувгийг агуулдаггүй. PCX нь RLE шахалтын төрлийг ашигладаг.
- PDF (Portable Document Format)
Photoshop программ нь Photoshop PDF, Generic PDF гэсэн 2 төрлийн PDF форматтай файлыг нээж ажиллаж болох боловч хэрэглэгч зөвхөн Photoshop PDF форматаар бvтээгдэхvvнээ хадгалах боломжтой. Multicahnnel -аас бусад өнгөний бvх төрлийг агуулж чадна. PostScript хэл дээр vндэслэгдсэн учраас PDF форматтай файл дотроо Хайлт, Цонх, Links-г агуулж чадна. Зургийг PDF форматаар хадгалахдаа Zip эсвэл JPEG шахалтыг ашиглах боломжтой.
- RAW
RAW формат нь өнгөний мэдээлэлийг тус бvрдээ агуулсан байтын урсгалаас бvрдэх ба CMYK, RGB, Grayscalse өнгөний горим бvхий зургийг Alpha сувагтай харин multichannel, lab горим бvхий зургийг Alpha суваггүйгээр хадгалж чадна. Мөн ямар ч график программ RAW форматтай файлыг танина. Дутагдалтай тал нь Давхаргыг агуулж чаддаггүй.
- PICT
PICT фрмат нь Mac vйлдлийн системийн график ба хуудасны vзvvлэнгийн хэрэглээний программд зуучлагч файлын (зураг болон хэрэглээний программын хооронд шилжүүлэхэд зориулсан) форматанд хэрэглэгддэг. PICT форматыг олон альфа суваггүй, дан альфа суваг, жагсаалтын өнгө, grayscale, Bitmap – хэлбэр ба зургуудтай RGB зургуудад хэрэглэгддэг.PICT формат нь цулгуй өнгийн томоохон эзэлхvvнтэй хураангуйлсан зургуудад онцгой vр дvнтэй. Энэ нягтаршилт нь альфа сувгуудыг тэдгээрийн хар ба цагаан өнгийн томоохон эзэлхvvнтэй нь хамт тодруулж өгдөг. RGB зургийн PICT форматанд хадгалах vед та 16 bit эсвэл 32 bit pixel ээс аль нэгийг нь сонгож болно.
- Pixar
Pixar формат нь онцгойлон өндөр графикуудын хэрэглээний программуудад ашиглахад зориулагдсан (3 хэмжээст зургууд болон дvрсийг хөдөлгөөнд оруулах гэх мэт). Pixar форматыг дан альфа сувагтай RGB болоод grayscale зургуудад ашигладаг.
- PNG
Патентгvй GIF форматаас vvсэж хөгжсөн, Portage Network Graphics (PNG) мэтийн өндөр хөгжсөн формат нь алдагдалгvй нягтруушилт ба зургуудыг Web (сvлжээ)-д дэлгэн харуулахад ашиглагддаг. Өөрөөр хэлбэл дvрсийг чанарын хувьд гэмтээлгvйгээр хадгалахад зориулагдсан. GIF-с ялгаатай нь PNG нь 24 bit зургийг тунгалаг дэвсгэртэйгээр харуулдаг боловч зарим Web Browser PNG зургийг харуулж чаддаггvй юм. PNG форматыг альфа сувгуудгүй RGB, Indexed Color, Grayscale мөн Bitmap өнгөний горимтой зургуудад ашигладаг. Энэ формат нь нэвтрэлтийн масктай ба зургийг тунгалаг хэлбэрээр Grayscale ба RGB төрлөөр хадгалдаг.
- Scitex CT (Photoshop)
Scitex Continuous Tone (CT) формат зургийг Scitex компьютер дээр боловсруулахад хэрэглэгддэг. Scitex CT форматыг чанарын өндөр горим бүхий CMYK, RGB, болон Grayscale зургуудад ашигладаг ба альфа суваг агуулдаггvй. Scitex CT форматанд хадгалагдсан CMYK зургууд нь vргэлж туйлын том эзэлхvvнтэй байдаг. Эдгээр файлууд нь Scitex скайнерт хэрэглээг оруулахад зориулагдан vйлдвэрлэгдсэн.
- Targa
Targa нь Truevision видео дvрсэнд ашиглагддаг боловч MS-DOS -н орчинд өргөнөөр хэрэглэгддэг формат юм. RGB, Indexed color, Grayscale өнгөний горимийг агуулж чадна.
- TIFF (Taggad-Image File Format)
TIFF нь зургийг олон төрлийн өнгөний сувгаар хадгалдаг ба ямарч давхаргуудыг салангид чигээр нь хадгалж чаддаг мөн 4G хvртэл хэмжээтэй том зургийг хадгалах онцлог шинжvvдтэй формат юм. Файлыг TIFF форматаар хадгалахад LZW, ZIP, JPEG шахалтын 3-н сонголтоос сонгон хадгалах боломжтой.
No comments:
Post a Comment