Pages

Wednesday, July 17, 2013

Google Map гэж юу вэ?

Google Maps буюу Гүүглийн газрын зураг нь бидний өдөр тутам хэрэглэдэг газрын зурагтай адил харагдах хэдий ч агуулж буй мэдээллийнхээ хувьд эсрэгээрээ буюу асар их байдаг юм.
Бидний өдөр тутмын хэрэглээний газрын зураг нь засаг захиргааны, улс төрийн, ургамлын, амьтаны гэхчилэн төрөлжсөн өөр өөр байдаг бол Гүүглэ газрын зураг нь Гүүглийн асар их санд байх мэдээллийг хэрэглэгч янз бүрийн сонголтоор хайлт хийх, сонгох, дүрслэх, өөрлчлөх, нэр өгөх, өөрийн гэсэн газрын зураг зохиоход хүртэл боломжтойгоор хийгдсэн ҮНЭГҮЙ газрын зургийн үйлчилгээ юм.



Энэхүү газрын зургийг ажиллуулж буй компьютерийн программ хангамж, техник, технологийн шийдлүүд нь Google компаниар, хувь хүмүүс, бусад компаниуд, бүр таны оролцоотойгоор дүрслэгдэж байдаг.

Хэрэглэгч газрын зургаас аялалын маршрутаа хялбархан тодорхойлох боломтой байдаг бөгөөд өөрөөр хэлбэл хаанаас хаа хүрэх вэ гэдгээ авто машинаар явах хувилбар, явган явах хувилбар, тэр ч бүү хэл унадаг дугуйгаар явах хувилбар тус бүрээр нь явах зүг чиг, замын урт, зарцуулах хугацаатай нь хамт тодорхойлж үүнийгээ цаасан дээр хэвлэсэн хэлбэрээр, эсвэл компьютерийн дэлгэц, гар утасны дэлгэц дээр хадгалаад ч ашиглаж болдог.

Дэлхийн янз бүрийн хотуудын сургууль, зочид буудал, шуудангийн газар, дэлгүүр, ресторан, театр, билетийн касс гэх мэтийн байршилийн мэдээллийг бизнесийн мэдээлэлтэй нь хамт хэрэглэгчидэд олж өгөх, хэрхэн тэр газраа явж очих замыг зааж чаддаг.

Газрын зураг нь компьютерийн дэлгэц дээр бидний хэрэглэж заншсан уламжлалт газрын зураг хэлбэрээр, эсвэл хиймэл дагуулаас авсан зургийн форматаар, эсвэл газар зүйн өндөршил буюу топограф хэлбэрийн суурь зургууд дээр байр зүйн мэдээллээ үзүүлдэг. Хиймэл дагуулаас авсан суурь зураг нь цаг хугацааны хувьд хэдэн сараас хэдэн жилийн өмнө хиймэл дагуулаас, эсвэл нисэх онгосноос авсан зургууд байдаг.





No comments:

Post a Comment